2020 оны Олимпод зориулж Кэнзиро Саногийн зохион бүтээсэн билэгдлийг ашиглахаа болих шийдвэрийг Зохион байгуулах хорооны тусгай хуралдаанаас гаргалаа.Уг билэг тэмдэг хоёр жилийн өмнө Льеж хотын таних тэмдэг болгож хийсэн бүтээлтэй нь гойд адилхан болж гэж үзээд Бельгийн иргэн Оливье Дэби түүнийг өөрчлөхийг хүсээд санасандаа хүрчээ.