Палестиний удирдагч асан Ясир Арафатын үхлийн шалтгааны тухай хэргийг Францын шүүгчид хаах нь зүйтэй гэж үзжээ. Арафатыг хордуулсан гэх сэжгийг нотлох боломжгүй гэж Нантер хотын шүүх үзсэний дараа шүүх ийм шийдвэр гаргасан байна. Арафатын үхлийг улс төрийн аллага гэж үзсэн бэлэвсэн гэргийх нь өмгөөлөгч энэ хэргийг хаасан тухай шийдвэрийг давж заалдахаа гэж мэдэгдсэн аж. Ясир Арафат 2004 оны арванхоёрдугаар сард Парисын захын нэгэн эмнэлэгт 75 настайдаа өөд болсон юм. Ухаан алдсан Арафатыг эмнэлэгт аваачсан ч тархинд нь цус харваснаас нас баржээ. Цус харвасан гэж албан ёсоор үзсэн ч радио идэвхт полоний-210 хэмээх бодисоор хордуулсан гэх таамаглал сүүлд нь гарч ирсэн байна.Арафатын үхлийн шалтгааныг мөрдөн шалгаж байсан “Аль Жазира” телевиз түүний хувийн эд зүйлсийг 2012 онд шинжилгээнд явуулсан бөгөөд Франц, Швейцарь, Оросын мэргэжилтнүүд Арафатыг хордуулсан гэх шинж тэмдэг олоогүй аж.