“Исламын улс”-ын байрлалд агаараас цохилт өгөхөд Оросын нисэх хүчин оролцож буй гэх мэдээлэлд итгэхгүй байхыг Кремль уриалав. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн асуудал эрхэлсэн Дмитрий Песков ийн мэдэгдсэн байна. “Исламын улс”-ын дайчидтай тэмцэлдэхээр Орос улс Сири рүү байлдааны нисэх хүчнээсээ илгээхээр болжээ гэх мэдээлэл Израилийн хэвлэлд өмнө нь гарсан байна. Түүнчлэн Оросын мянга мянган цэргийн алба хаагчийн тухай ч хэвлэлд өгүүлсэн аж.АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Марк Тонер энэ нийтлэлийг “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд Орос оролцоогоо нэмэгдүүлбэл Вашингтон талархана гэж тайлбарлаж байсан удаатай.