Хэвлэлд мэдээлснээс үзвэл Эстонийн Ерөнхийлөгч Томас Хендрик Ильвес өнгөрсөн сарын эхээр ойд мөөг түүж яваад хачиганд хазуулсан аж. Хачигнаас халдвар авчээ гэх онош эмч нар сая тавьсан байна. Эстонийн Төрийн тэргүүн албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, хажуугаар нь эмчилгээ хийлгэхээр шийджээ.Ерөнхийлөгчийн гэргий байсан Эвелин Ильвес 2011 онд мөн ийм өвчнөөр өвчилж байжээ. Түүнээс болж тэр эмэгтэй спортоо хаяж буйгаа зарласан гэнэ. Түүний эмчилгээ хагас жил үргэлжилжээ. Жил бүр хийдэг шинжилгээний явцад 2007 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушид бас ийм онош тавьж байсан байх юм. Гэтэл Буш эмчид үзүүлэхээсээ өмнө хачигны халдвар авч эмчилгээ хийлгэж байсан аж. Хачигны боррелиоз (Лаймагийн өвчин ч гэдэг) гэдэг энэ халдвар манай гаригийн умард хагаст ихэд тархсан, хачигаар дамждаг өвчин юм. Энэ халдварыг авсан хүн халуурч, толгой өвдөнө, сульдана, биеэр нь юм туурна. Өвчнийг судлах ажлыг анх 1975 онд АНУ-ын Лайм гэдэг газар эхэлж байжээ. Уг өвчин халдваргүй.