Йемений нэгэн сүмд хоёр удаа дэлбэрэлт болсны уршгаар 28 хүний амь үрэгдэж, 75 хүн шархадсан байна. Эхнийхийг нь мөргөлийн цагаар амиа золиослогч алан хядагч дэлбэлсэн бололтой. Хүмүүс сүмээс гүйлдэн гарч байх үед хоёр дахь дэлбэрэлтийг үйлдсэн аж. Эдгээрийн хариуцлагыг хүлээхээ “Исламын улс” бүлэглэл мэдэгджээ.