Гаалийн байгууллагын ажилд авлигын хэлбэрээр оролцсон хэмээн сэжиглэгдэж буй Гватемалын Ерөнхийлөгч Отто Перес Молинаг баривчлах зөвшөөрлийг шүүх нь олгосон байна. Молина авлигын уг хэрэгт холбогдолгүй хэмээн няцааж хэд хэдэн удаа мэдэгдэл хийсэн юм. Дэд Ерөнхийлөгч байсан Роксана Бальдеттийг өнгөрсөн сарын 21-нд мөн ийн сэжиглэж баривчилжээ.Гватемалын Ерөнхийлөгч шүүхээр мөрдөн байцаагдахгүй байх дархлаатай ч Конгрессын депутатууд энэ эрхийг нь есдүгээр сарын 1-нээс хүчингүй болгож орхисон байна. Түүнийг бас гадагш явахыг нь хоригложээ. 64 настай Отто Перес Молина 2011 онд Эх оронч намаас нэрээ дэвшүүлж Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 6-ны ням гаригт болно. Үндсэн хуульд зааснаар Перес түүнд нэрээ дэвшүүлэх боломжгүй юм. Тэрбээр 2016 оны нэгдүгээр сард халаагаа өгөх ёстой аж.