Тегерантай цөмийн асуудлаар тохиролцоонд хүрэхийг дэмжиж буйгаа Америкийн АН-аас сонгогдсон сенатор Барбара Микульски мэдэгдлээ. Хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах нь цөмийн бөмбөгтэй болох Ираны замыг хаах хамгийн зөв арга гэж тэр үзэж буй юм байна. Лалын энэ БНУ-тай байгуулсан хэлэлцээрийг есдүгээр сарын 17-ноос өмнө Конгрессоор хэлэлцэж дэмжих, эсэхээ шийдсэн байх ёстой аж.Конгрессын хоёр танхимд олонхийг БНА бүрдүүлж буй бөгөөд дээрх хэлэлцээг дэмжихгүй байгаа гэнэ. БНН-аас сонгогдсон Сенатын гишүүдийн удирдагч Митч Макконелийн хэлж буйгаар бол Дээд танхим ч мөн ийм байр суурьтай байгаа бололтой.Тэгвэл Обамагийн санаачилга Конгресс дахь нэг намынхных нь дэмжлэгийг хүлээж буй аж. Тегерантай хийж буй тохиролцоог хүлээж аваагүй Сенатын шийдвэрт Обама хориг тавих юм бол хууль тогтоогчид яаж ч чадахгүйг Микульскигийн шийдвэр харуулж байна.Америк, Орос, Хятад, Англи, Франц, Герман, Иран улс Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар долдугаар сарын 14-нд тохиролцоонд хүрсэн аж. Түүний дагуу Иран улс таван жилийн хугацаанд ураныг 3.67 хувиас дээш түвшинд хүргэж баяжуулахгүй, “Форд” заводыг технологийн төв болгож өөрчлөхгүй байх үүрэг хүлээсэн. Үүний хариуд Тегеранд тавьсан хоригоо цуцлах бөгөөд Иран хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол хоригоо буцаагаад тавьчих магадлалтай.