Цагаачдад толгой хоргодох байр олгох, тэднийг Европын холбооны гишүүн орнуудад шударгаар тараан байрлуулах тухай одоо мөрдөж буй журмыг эргэж харахыг шаардсан баримт бичигт Франц, Итали, Герман, улсын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурав. Дүрвэгсдийг хүлээж авах талаарх Европын холбооны журам алдаа доголдолтой болохыг өнөөдөр бий болоод буй байдал харуулсныг уг баримт бичигт онцолсон байна. Энэ сарын 4-5-нд Люксембургэд болох Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нарын хуралдаан дээр уг асуудлыг сөхөж тавихаар зэхэж буй аж. Африк болон Ойрхи Дорнодын орнууд, Сирид байдал тогтворгүй байгаагаас Итали, Грек рүү ирэх дүрвэгсдийн тоо нэмэгдэж буй юм. Европын комиссын санал болгосноор дүрвэгсдийг хүн амынх нь тоо, эдийн засаг, амьдралын түвшин болон бусад хүчин зүйлд тохируулан Европын холбооны улсуудад хуваарилах ёстой. Тухайлбал, Франц улс дүрвэгчдийн 14.7 хувийг, Герман 18.42 хувийг хүлээж авах шаардлагатай гэж үзэж буй. Европын холбооны улсууд хоёр жилийн дотор нийтдээ 32 мянган цагаач хүлээж авахаар тохироод байгаа.