АНУ-ын ЭСЯ байсан байшингийн хаалган дээр иран оюутнууд АНУ-ыг доромжилсон олон тайлбартай самбар байрлуулжээ. Тэдгээр үг, өгүүлбэр бүгд Ираны дээд удирдагч Аятолла Хомейнийн амнаас гарсан аж. Тухайлбал, “Том шулам”, “дээрэмчид”, “авлигачид”, “увайгүй”, “коран судрыг эсэргүүцэгчид” гэх мэт үг орсон байна. Сайн дурынхнаас сонгож авдаг хагас цэргийн маягийн дэглэмтэй цагдаа нарын багт элсэж орсон оюутнууд Америк, Англи, Израилийн далбааг гишгэлж байжээ.Ираны оюутнууд эзэлж аваад, 52 хүнийг 444 өдрийн турш барьцаанд байлгасан хэрэг явдлын улмаас Иран дахь АНУ-ын ЭСЯ-ыг 1979 онд хаасан аж. Тус хоёр улс дипломат харилцаагаа одоо хэр нь сэргээгээгүй байгаа юм.АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц, Иран улс Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар энэ оны долдугаар сарын 14-нд тохиролцоонд хүрсэн нь 10 жилийн хүчин чармайлтын үр дүн байв. Ийнхүү хэл амаа ололцож, Иранд тавьсан хоригийг цуцалснаар Иран, Өрнөдийн харилцаа сайжрах болов уу хэмээн хүлээж буй.Аятолла Хомейни бол Ираны улс төрийн зүтгэлтэн, 1979 оны лалын хувьсгалын улс төр, оюун санааны удирдагч юм. Ираны дээд удирдагчийн суудалд 1979 оны хувьсгалаас 1989 онд нас барах хүртлээ суужээ.