Өмнөд Шаолиний сүмийн лам Ши Лилианг усан дээгүүр гүйж, 125 метр зам туулсан нь дэлхийн шинэ дээд амжилт болжээ. Гиннесийн номд “Усан дээрх нислэг” хэмээн бүртгэгдсэн энэ үзүүлбэрийг тэрбээр олон жилийн турш бэлтгэсэн бөгөөд анх 2009 онд ердөө 18 м зам туулж байсан гэнэ.