Цэнхэр гариг дээр ойролцоогоор 3 их наяд мод байна гэж “Nature” сэтгүүлд мэдээлжээ. Энэ нь өмнөх тооллогоос найм дахин өссөн үзүүлэлт юм байна. Нидерландын экологич Томас Кроутерын ахалсан олон улсын эрдэмтэн, судлаачдын багийнхан сансраас авсан дэлхийн ойн сангийн зургуудыг задлан шинжилсний дүнд ийм дүгнэлтэд хүрсэн аж.