Францын аялал жуулчлалын Loisirs Encheres компани нэгэн онцгой ажлын орон тоонд тохирох хүмүүсийг бүртгэж байгаа гэнэ. Дэлхийн хамгийн сайхан ажил гэж болохоор мөрөөдөгч хэмээх ажилд тэнцэх таван хүнийг жуучдын дундаас шалгаруулахаараа бас онцлог аж. Мөрөөдөгчийн хийх ажил нь ердөө аялж, зугаалж, дэлхийн олон оронтой танилцах явдал юм байна. Гэхдээ амар хялбар ажил гэж үгүй. Тэгэхээр мөрөөдөгчид тодорхой хэмжээнд адреналин буюу “айдсын” даавраа ялгаруулах ёстой. Юу гэхээр, тэд шүхрээр бууж, усанд шумбаж, усан онгоцоор давхих зэргээр хүмүүсийн мөрөөддөг зүйлүүдийг хийнэ. Ингээд аяллынхаа талаар блог хөтөлж, үйлчилгээ авсан жуулчлалын байгууллага, хөтчүүдийнхээ талаар дүгнэлт бичнэ. Нэг ёсондоо мэдэрсэн, мэдсэнээ жуулчдад хүргэж, араасаа олон хүнийг уруу татах нь мөрөөдөгчийн гол үүрэг.