2014 онд 2000 гаруй хүний аминд хүрсэн гэж үзэж Израилийн Ерөнхий сайд 65 настай Бенжамин Нетаньяхуг баривчлахыг өргөх бичиг санаачилсан Дэмиан Моран уриалжээ. Өргөх бичигт 100 мянган хүн гарын үсгээ зурчихвал түүнийг Британийн парламент авч үзэх ёстой аж. Израилийн Ерөнхий сайдыг энэ сард Лондонд айлчлах үеэр нь баривчлахыг шаардсан өргөх бичгийг дэмжсэн хүний тоо 100 мянгаас давсан гэнэ. Гэвч Израилийн Ерөнхий сайдын адилаар айлчлан ирж буй гадаадын зочид халдашгүй дархан эрхтэй байдаг тул баривчлах юм уу саатуулах боломжгүй гэсэн хариуг Англи улсын эрх баригчид өгчээ. Гэхдээ өргөх бичгийн талаар Нетаньяхуд дуулгахаа бас амласан аж.Гаазын зурваст Израиль, ХАМАС-ын дайчдын хооронд 2014 оны зун үүссэн зөрчилдөөн 50 өдөр үргэлжилж Палестинийн талаас 2125, Израилийн талаас 73 хүний амь үрэгдсэн байна. Энэ хугацаанд ХАМАС-ын дайчид Израиль руу 4000 гаруй удаа пуужин харваж, израилчууд 6000 гаруй удаа агаараас цохилт өгчээ.