Манай улс Москватай харилцаагаа өндөр түвшинд авч үзэх бодолтой байгаа гэж Өмнөд Суданы Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мавьен Маколь өнгөрсөн бямба гаригт мэдэгдлээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Бенжамин Барнаба энэ сарын 9-нд Москвад айлчилж ОХУ, Суданы Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ибрагим Гандур нартай хийх гурван талт хэлэлцээрт оролцох юм байна. Өмнөд Судан умард хөршөөсөө өрх тусгаарлаад дөрвөн жил болж буй ч хил хязгаараа тогтоох, нефтиэр баян хил орчмын Абьей районы статусын талаар бүх нийтийн санал асуулга явуулах зэрэг хэд хэдэн асуудлаар хэл амаа ололцож чадахгүй байгаа аж.Маколийн хэлснээс үзвэл Оросыг тус бүс нутагт төвийг сахисан байр сууринаас ханддаг тулхтай улс гэж Өмнөд Судан үзэж, харилцаагаа өндөр түвшинд хүргэхийг эрмэлздэг юм байна.