Польшийн Ерөнхийлөгч байсан, Нобелийн Энхтайвны шагналт Лех Валенса Африкийн орнуудаас дүрвэж буй хүмүүст туслах шаардлагатай гэж хэлээд гэртээ хэд хэдэн хүн байрлуулахад бэлэн, гэхдээ гэргийтэйгээ зөвлөнө хэмээн мэдэгдсэн байна. Түүний үзэж буйгаар бол дүрвэгсдэд ажлын байр олгож, эхний үед нь асар майхан барьж өгөх шаардлагатай гэнэ. Тэгэхдээ дүрвэгсдийн урсгал Европын байдлыг тогтворгүй болгохгүй байхаар бүх арга хэмжээг авах нь чухлыг онцолсон байна. Польш улс 2.2 мянган дүрвэгч хүлээн авах боломжтой гэж Польшийн Засгийн газрын тэргүүн Эва Копач урьд нь мэдэгдэж байжээ. Дүрвэгчдэд туслах шаардлагатай гэдэгт Словакийн Ерөнхий сайд Рыберт Фицо эргэлзэж буйгаа илэрхийлээд, байдал тогтворгүй байгаа Ливи, Сирид олон улсын цэргийн хүч байрлуулбал яасан юм гэх санал хэлж байсан. Энэ сарын 9-нд Унгар, Польш, Словак, Чех улсын дээд хэмжээний ээлжит бус уулзалт Прагад болж, Европ дахь дүрвэгсдийн хямралын талаар ярилцаад дүрвэгсдийг улс орнуудад квот тогтоож хуваарилахыг эсэргүүцсэн юм.