Украины Ерөнхий сайд Арсений Яценюк, Одесс мужийн тэргүүн Михаил Саакашвили хоёрын хооронд үүсээд буй зөрчлийг “тус улсад хийж буй өөрчлөлт, шинэчлэлтийн явц, үр дүнд сэтгэл дундуур байгаагийн илрэл. Ийм байдал надад ч байна” гэж Ерөнхийлөгч Петр Порошенко нь хэлсэн байна. Түүний үзэж буйгаар байдлыг засаж залруулах хүсэл Яценюкт ч, Саакашвилид ч байгаа аж.Энэ сарын 3-нд Саакашвили телевизээр ярихдаа Украины Засгийн газар олигархуудын хяналтад байна гэж хэлээд, Нисэх хүчний албаны дарга Денис Антонюкийн эргэн тойрны байдлыг жишээ болгожээ. Албан тушаалаа хувийн зорилгоор ашигласан, Коломойскийн нисэх хүчний компанийн эрх ашгийг хамгаалсан гэгдэн Антонюк энэ сарын 4-нд ажлаасаа халагдсан аж.Тэгвэл Саакашвилигийн хэлснийг Яценюк гүтгэлэг хэмээн үзжээ. “Сэтгэлийн хөөрөл, үндэслэлгүй зэмлэл нь өөрчлөлт шинэчлэлтийг эсэргүүцэгчдэд л олз болно. Тэр дундаа Ерөнхийлөгч байсан хүн буруу зэмлэл хийх нь тун зохисгүй” гэж Яценюк хэлжээ. Украины Засгийн газрын үйл ажиллагааг үр дүн муутай байна. Яценюкийн танхимын үед төрийн ажилтнуудын авлига багассангүй гэж Одесс мужийн тэргүүн үзсэн байна.