АНУ-ын Нью-Йорк муж улсын амбан захирагчийн хуулийн зөвлөх Хөдөлмөрийн өдөрт зориулсан ёслолын жагсаалын үеэр Бруклинд болсон буудалцаанд өртөн толгой нь шархадсан байна. Тэрбээр гудамжны дээрэмчдийн тэнэмэл суманд санамсаргүй өртсөн бололтой. Нью-Йорк муж улсын амбан захирагчийн захиргааны ажилтан, 43 настай Кэри Габайн бие тун тааруу байгаа юм байна. Хууль сахиулах байгууллагынхны үзэж буйгаар буун дуу 30 орчим удаа сонсогдсон аж.