Селфи буюу өөрөг хэмээх нэр томъёо цахим сүлжээний хэрэглээтэй хамт төрсөн харьцангуй залуу. Тиймдээ ч шинэ залуу, сонирхолтой сэдэв болох селфиг эрдэмтэд ч хэдийнэ судлаад эхэлсэн.
Элдэв шүүмжлэлийн бай болоод буй эл сэдвийн талаарх бас нэгэн таагүй мэдээлэл нийтлэгдсэн нь 30 настай хятад эр селфиний улмаас амиа алдсан харамсалтай хэрэг.
“Qianjiang Evening” сонинд мэдээлснээр Зейжан муж дахь Донгбай ууланд уг хэрэг гарсан бөгөөд хятад эр Лонгмэний хүрхрээний дэргэд өөрийнхөө зургийг авсны дараа хөл алдаж, 30 метр өндөр хүрхрээнээс унаж, амиа алджээ. Түүний цогцсыг даваа гаригийн өглөө олсон байна.