Дүрвэгчидтэй холбоотой асуудлаар Америкийн хүмүүнлэгийн болон шашны томоохон байгууллагууд Цагаан ордонд хандсан байна. Энэ чиглэлд оройлох үүргээ АНУ хэрхэн гүйцэтгэж байгааг хараад урам хугарч байна гэж Дэлхийн сүм, хийдийн албаны дүрвэгчдийн асуудал эрхэлсэн захирал Жен Смайтерс тэмдэглэсэн аж.Сирид зэвсэгт зөрчилдөөн үүссэнээс хойш АНУ тус улсаас 1.5 мянган дүрвэгч хүлээж аваад байгаа аж. Энэ онд Сирийн 300 иргэнд АНУ-д оршин суух эрх олгохоор төлөвлөж буй юм байна.