Тусгаар тогтнох асуудлаар санал асуулга явуулахыг шотландчуудын олонх нь хүсэж байгаа гэж Шотландын Засгийн газрын тэргүүн Никола Стержен мэдэгджээ. Чухам хэзээ энэ үйл ажиллагааг зохион байгуулахыг ирэх онд болох бүс нутгийн сонгуулийн үеэр зарлана гэж тэрбээр амлажээ. Түүний үзэж буйгаар бол Нэгдсэн вант улсаас өрх тусгаарлахыг өнөөгийн байдлаар хүн амын 55 хувь нь дэмжихийг сүүлийн үеийн санал асуулгууд харуулаад буй юм байна. Тусгаар тогтнох тухай үзэл бодол сүүлийн жилүүдэд ихсээд байгаа нь Шотландын Засгийн газрын тэргүүний гайхлыг ер төрүүлэхгүй байгаа гэнэ. Гэтэл Шотландыг тусгаар тогтнуулах асуудлаар шинээр бүх нийтийн санал асуулга явуулах боломжийг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнгөрсөн тавдугаар сард үгүйсгэсэн юм.