Улсынхаа нутгийн төв хэсгээс ураны үлэмж нөөцтэй орд илрүүлснээ Ираны атомын энергийн байгууллага зарлав. Тэгэхдээ тус байгууллагын ерөнхийлөгч Али Акбар Салехи түүний хэмжээг тодорхой хэлсэнгүй, “Ираны ураны нөөц итгэл төрүүлэв” гэсгээд өнгөрсөн байна. Түүний хэлснээс үзвэл ойрын үед радио идэвхэт металл олборлож эхлэхээр төлөвлөж буй бололтой. Ураныг 15 жилийн хугацаанд 3.67 хувиас дээш баяжуулахгүй байхаар Ираны асуудлаарх “Зургаагийн” яриа хэлэлцээрийн явцад тохиролцсон. Тегеран ч үүнийг зөвшөөрсөн гэж урьд нь мэдээлж байв. 15 жилд Иранд баяжуулсан ураны хэмжээ 300 кг-аас илүү гарах ёсгүй аж.