“Исламын улс” алан хядагч бүлэглэлийн эсрэг тэмцэлд оролцуулахаар Сири рүү цэргүүдээ илгээхэд бэлэн гэж Бельгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Гэхдээ “Зохих нөхцөл тэнд бий болбол цэргүүдээ тийш явуулж болох юм” гэж Бельгийн Батлан хамгаалахын сайд Стивен Вандепут хэлжээ. “Исламын улс”-ын эсрэг тэмцэж буй олон улсын эвсэлд Бельги багтдаг юм байна. Брюссель урьд нь хуурай замын цэргээ Ирак руу явуулж байжээ. “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд Бельги улс зургаан онгоц, 120 хүнээ оролцуулж буй аж.