АНУ-ын Оклахома муж улсын Кушинг хотод байх засан хүмүүжүүлэх нэгэн газар эмх замбараагүй байдал дэгдсэнээс гурван хоригдол амь үрэгдэж, тав нь шархадсан байна. Энэ шорон Теннесси муж улсад төвтэй Corrections Corporation of America-д харьяалагддаг, түүний төлөөлөгч Стив Оуэний үгээр бол өнгөрсөн бямба гаригийн орой эмх замбараагүй явдал эхэлж, 40 минут орчим үргэлжилсэн байна. Тус байгууллагаас хэн ч хохирол үзээгүй аж. Шархадсан хоригдлуудыг эмнэлэгт хүргэжээ.