НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулган албан ёсоор дууссаныг Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэв. Тус чуулганы гол ололтын нэг нь 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөр байлаа гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээс үзвэл Эболатай хийх үр ашигтай тэмцлийн эхийг энэ чуулган тавьжээ. Энэ өвчнийг яллаа гэж Либери улс саяхан зарласан аж. 69 дүгээр чуулганы дарга Сэм Кутесийн мэдээлснээр бол өнгөрч буй жилд 105 салбар хуралдаан хийж, 327 тогтоол баталжээ. Энэ сарын 25-27-нд хийх гэж буй дээд хэмжээний уулзалтын явцад 2030 он хүртэлх глобал хөтөлбөрийг батлах аж. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган өчигдөр нээгдсэн бөгөөд Данийн Парламентын спикер Могенс Люккетофт түүнийг даргалж байна.