Америкийн Сенатын гишүүн Жон Маккейн Украины Луганскийн БНУ-д болох сонгуулийн үеэр ажиглагчаар ажиллах урилгаас татгалзав. Тэрбээр Луганскийн БНУ ардчилсан сонгууль явуулах эрмэлзэлтэй байгаа бол зэвсгээ хаяж эрх чөлөөтэй, нэгдмэл Украинд болох сонгуулийн дараагийн үе шатанд нь бэлтгэх ёстой гэж хэлсэн байна. Тэгэхдээ Маккейн Луганскийн БНУ-ын урилгыг яагаад хүлээж авахгүй байгаа нь тодорхойгүй байгаа аж.