Сирийн асуудал хийгээд бусад сэдвээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар уулзан илэн далангүй ярилцаж болохыг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Путинтэй нээлттэй ярилцах боломж бий болж байна гэх бодол Ерөнхийлөгч Обамад төрсөн бололтой гэж Эрнест хэлжээ. Сирийн эрх баригчидтай хамтарч ажиллахыг АНУ тэргүүтэй олон улсын эвсэлд Орос улс нэг бус удаа уриалсан ч Цагаан ордон болохоор Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардсаар ирсэн юм. Сирийн Засгийн газрын цэргийн эсрэг тулалдаж буй зэвсэгт бүлэглэлүүдээс хамгийн идэвхтэй нь хэт даврагч “Исламын улс”, “Жебхат ан-Нусра” бүлэглэлүүд гэж үздэг. Ерөнхийлөгч Башар Асадыг нь огцрохыг үзэхийн тулд АНУ Сирид ямар ч тусламж үзүүлэхгүй байгаа юм.