Дөнгөж гэрлэсэн хос салах сарнихдаа тулсан явдал Алжирт болжээ. Хуримынхаа маргааш өглөө ямар ч будаг шунхгүй “ориг” эхнэрээ хараад нөхөр нь танилгүй бөөн асуудал үүсгэжээ. Тэрбээр “Мэдээж эмэгтэй хүн будаж, энгэсэгдэн хөөрхөн болдгийг би мэднэ. Гэхдээ будагтай, будаггүйн хооронд ийм их ялгаа байна гэж төсөөлөөгүй. Сэрээд хартал хажууд минь огт танихгүй эмэгтэй хэвтэж байхаар нь эхэндээ ямар нэгэн андуурал гарч гэж бодсон” гэжээ. Ингээд эхнэртээ “хууртсан” эр шүүхэд хандан, сэтгэл санааны хохирлоо 20.000 ам.доллараар барагдуулна гэжээ. Исламын шашинт оронд эхнэр, нөхөр болох хүмүүс хуримын үеэр л царайгаа харалцдаг ёс байдаг гэнэ. Үүнтэй адил явдал өнгөрсөн онд Саудын Арабын Медина хотод болж байжээ.