Чилид уржигдар орой газар хөдөлжээ. Хүч нь 8.3 магнитуд байсан гэж АНУ-ын Геологийн алба үзсэн байна. Газар хөдлөлийн голомт нь нийслэл Сантьяго хотоос 229 км зайд, газрын гүнд 25 километрт байжээ. Дараа нь 6.2-6.4 магнитудын хүчээр хэд хэдэн удаа хөдөлсөн аж.
Сантьяго хотод байшин ганхаж байжээ. Урьдчилан мэдээлэх Номхон далайн төв гурван метрийн өндөртэй цунами үүсэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн байна. Нэг метр өндөртэй давалгаа Орос, Японы эрэг хүрэх магадлалтай аж. Чилийн Тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгчдийн мэдээлснээр бол Кокимбо хотын дэргэд давалгааны өндөр 4.5 метр хүрчээ.