Африкийн Буркина-Фасо улсын гварди Төрийн тэргүүн Мишель Кафандо болон Ерөнхий сайд Исаак Цидуд нар болон Засгийн газрын гишүүдийг барьцаанд авсан байна. Шилжилтийн үеийн Парламентынх нь даргын хэлснээс үзвэл төр, засгийн тэргүүн, өндөр дээд албаны хүмүүсээ гэгээн цагаан өдрөөр Засгийн газрын хуралдаан хийж байхад нь баривчилжээ. Одоо армийн командлагчид хийгээд гвардийн хооронд яриа хөөрөө хийгдэж буй аж.Гвардийн хийсэн үйлдлийг БНН болон түүний институт рүү хийж буй довтолгоон гэж Парламентын тэргүүн нэрлээд, Ерөнхийлөгч болон сайд нараа чөлөөлж авахын тулд Уагадугу хотод байх Ерөнхийлөгчийн ордны дэргэд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахыг дэмжигчиддээ уриалсан байна.
Орой нь Ерөнхийлөгчийн ордны дэргэд хэдэн зуун хүн цугласан ч гвардийн цэргүүд тэдэн рүү гал нээснээс тарахад хүрчээ. Мишель Кафандо 1987 онд цэргийн эргэлт хийж эрх мэдэлд хүрсэн Блэз Компарег түлхэн унагасны дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түр Ерөнхийлөгчөөр сонгогдсон аж. Түрүүчийн Ерөнхийлөгч нь эх орноосоо зугтахаас өөр аргагүй болжээ.