Америкт автомат удирдлагатай машиныг тээвэрт нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ингэхийн тулд Мичиганы их сургуулийн хотхоны ойролцоо 13 га газарт “Mcity” нэртэй тусгай “хот” байгуулах гэнэ. Тэндхийн зохион байгуулалт яг л том хотынх шиг байх бөгөөд уг төсөлд “Google”, “Ford”, “General мotors”, “Toyota” гэсэн том компаниуд хамрагдаж, 2021 он гэхэд бүтээн байгуулалтыг дуусгах юм байна.