Америкийн эрдэмтэд шээсний хүчлийг ашиглан чанаж болгосон өндгийг эргүүлээд анхных нь байдалд буюу түүхий хэлбэрт шилжүүлсэн талаар өнгөрсөн гуравдугаар сард бид мэдээлж байсан. Тэгвэл энэ жил буюу 25 дахь удаагийн Шнобель шагналтны эзнээр эл нээлтийг хийсэн эрдэмтэд тодорсон байна.
Дашрамд, шинжлэх ухааны хамгийн муу нээлтэд өгдөг эл шагналыг олгохдоо “Эхлээд инээ, дараа нь бодож тунгаа” хэмээн уриалдаг. Калифорнийн химичдэд шагналыг нь гардуулах ёслол өнгөрсөн пүрэв гаригт Харвардад болжээ.