-Онгон байгальдаа байгаа, ялангуяа туйлын амьтдыг тоолоход хиймэл дагуулын тандалт хамгийн өгөөжтэй, баримжаатай байна гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ.
-Мексикийн загачдын хот Сан-Педро-Уамелулын Мээр нь жил бүр матартай гэрлэдэг уламжлалтай бөгөөд одоогийн дарга Рохаса хоёр дахь удаагаа аймшигт “гэргийгээ” үнсэж, хуримлах ёслолоо 10 хоногийн өмнө үйлджээ.
-Цахим болон жирийн тоглоом эцэг эх, үр хүүхдийн харилцаанд хэрхэн нөлөөлдгийг харьцуулан судалсан америк эрдэмтэн Ж.Зош “Энгийн тоглоом хүүхдийн ой ухааныг тэлж, үргэлж яагаад гэсэн асуултаар хөтөлдөг бөгөөд энэ нь гэр бүлийнхэнтэйгээ харилцахад улам түлхэц болж, уур амьсгал эерэгээр өөрчлөгддөг” гэсэн байна.
-Лондоны Хааны их сургуулийн их сургуулийн судлаач Марии “Эрчимтэй таргалалтын гол буруутан нь амттан, хийжүүлсэн ундаа, чихэр биш, харин давсны зохисгүй хэрэглээ юм гэдгийг туршилтаар баталлаа” хэмээн мэдээлжээ.
Олон орны жүжигчин, урлагийн сэтгүүлч, судлаач, найруулагч, продюсер, үзэгчдийн дунд хийсэн судалгаагаар Америкийн телевизийн цуврал “Найзууд” кино дэлхийн шилдэг цуврал бүтээлүүдийн жагсаалтыг тэргүүлжээ.
-Британийн шинжээчдийн дүгнэлтээр зөвхөн хоол хүнсний буруу хэрэглээ элэг хатингаршуулдаггүй бөгөөд цирроз үүсэх өөр нэгэн хүчин зүйл нь үсний будаг байх магадлал өндөр гэжээ.