30 сая хүн үхэж байна
Жил бүр агаарын бохирдлын улмаас ийм олон хүн амиа алддаг гэсэн мэдээллийг ХБНГУ, Саудын Араб, Кипр, Америкийн судлаачдын багийнхан хийлээ. Дэлхийн агаар мандлын бохирдол, хүлэмжийн хийг өнөөгийн түвшнээс бууруулахгүй энэ байдлаараа явбал 2050 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтай гэжээ.
12.7 см муур бий
Гиннесийн шинэ амжилтын эзэд тодорсоор байгаа энэ үед дэлхийн хамгийн намхан муураар Пиксель хочтой муужгай шалгарсан бөгөөд түүний урт ердөө 12.7 см аж.
90 хувь нь үгүй болдог
Ногоон цэцэгт байцааг чанах, жигнэх, шарах зэргээр боловсруулан хэрэглэхэд хавдрын эсийн ургалтыг саармагжуулдаг, мөн нянгийн эсрэг үйлчилгээтэй сульфорафан хэмээх ашигт бодисынх нь 90 хувь ууршиж алга болдог гэж нидерланд судлаачид мэдээлсэн байна.
2 настай сурагчид
Испанийн Валенсия хотын Боловсролын газрын хэрэгжүүлэх нэгэн төсөлд хоёр настай 600 хүүхэд хамруулахаар бүртгэсэн бөгөөд тэд шинжлэх ухааны судалгааны объект болж, нэгдүгээр ангийн сурагч болох юм байна.
2 дахь улс нь Британи болох уу
Британийн эрдэмтэд үр хөврөлийн генийг өөрчлөх зөвшөөрөл хүсчээ. Лондоны институтийн ажилтан, хатагтай Фрэнсиса Ниаканийн мэдээлснээр Их Британийн Засгийн газар хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрөл олговол хүний үр хөврөлийн генд туршилт хийдэг хоёр дахь улс болох юм байна. Энэ салбарт анхдагч болсон улс нь Хятад аж.