7000 арлаас бүрдэх Филиппинд цахилгаан эрчим хүчний боломж хомсдмол тулгамдсан асуудлын нэг болсон байдаг. Нар шингэх үест ихэвчлэн керосон “гэрлэн зам”-аар л гэрэл гэгээ ирнэ. Олон сая өрх керосин, эсвэл зайгаар ажилладаг гэрэл, бүр лаанд найдах үе ч гарна. Хэдийгээр керосин зардал багатай ч байгаль орчинд галын аюултай, хүний эрүүл мэндэд муу нөлөөтэй байдаг байна.
Харин саяхан залуу инженер, дизайнеруудын баг хүний нүдэнд энгийн дасал болсон, арлыг тойрон “үнэгүй хэвтэх” нэгэн зүйлийг “алт” болгожээ. Ердөө нэг халбага ус, хоёр халбага давс байхад найман цаг гэрэлтэх гэрэлтүүлэгтэй болох нь. Далайн усыг ч шууд ашиглаж болох юм байна. Гэрэлтүүлэг асаалттай байх үед гар утсаа ч цэнэглэж болох юм байна. Залуус шинэ санаагаа улам боловсронгуй болгохын тулд эрэл хайгуулаа үргэлжлүүлэн хийж байна.
Шинэ санааны эзэд болсон Филиппин залуусын ачаар далайтай “хөрш” амьдардаг олон зуун сая өрх айлууд уг гэрэлтүүлгийг хэрэглэх боломжтой болох нь.