АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж буй тэрбумтан Дональд Трамп өөрийн хөрөнгөнөөс хамгийн багаар бодоход 100 сая ам.доллар зарцуулахад бэлэн гэж мэдэгдэв. Тэрбээр сурталчилгаандаа 15 сая ам.доллар зориулахаар эхлээд тооцож байснаа дараа нь энэ шийдвэрээ өөрчилсөн байна. БНН-аас нэр нь дэвшихээр гараад ирвэл улс төрийн байгууллагууд нэмж хөрөнгө хандивлана гэсэн гэж Трамп хэлсэн байна. Хэрэв тэрбээр нэрээ дэвшүүлэхийн тулд 100 сая ам.доллар зарцуулбал энэ нь үнэндээ их мөнгө бөгөөд 1992 онд сонгуульд 62 сая ам.доллар хувиасаа гаргасан Росс Перогоос давж гарах юм байна.