Өнгөрсөн баасан гаригт мөргөлийн үеэр хэлсэн “Америк сөнөтүгэй” гэх уриа Америкийн ард түмний эсрэг чиглээгүй юм шүү. Америкийн ард түмнийг Иран хүндэтгэдэг. Хэн нэгэнтэй дайтахыг бид хүсээгүй гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани телевизийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдэв. Ираны дээд удирдагч аятолла Али Хаменей “Америк сөнөтүгэй”, “Израиль сөнөтүгэй” хэмээн хашгирах жагсагчдыг дэмжиж байсан тухай,
Роухани өөрөө ч АНУ-ыг “том шулам” гэж нэрлэж байсныг Ерөнхийлөгчид сурвалжлагч сануулжээ. Иймэрхүү үгийг шууд утгаар нь ойлгох гэх хэрэг байна уу, үүнийг чинь улсынхаа дотоодод зориулж хэлсэн юм биш үү гэх бодол сэтгүүлчид байжээ. АНУ, Иран хоёрт байсан олон жилийн дайсагнал, биендээ үл итгэх байдал ойрын үед арилахгүй нь бололтой.
Гэхдээ түгшүүртэй байдлыг намжаах зүгийн эхний алхмуудыг нэгэнт хийсэн гэж Роухани хариулжээ. Ираны Ерөнхийлөгч мэдэгдэхдээ “Шулам гэдэг бол хэлсэн үг нь бодит байдалтай нийцдэггүй хүч юм. Харилцаандаа АНУ олон алдаа гаргасан гэж би хэлнэ, одоо түүнийг залруулах ёстой. Бид өнгөрснийг мартаж чадахгүй ч үзэл бодол маань ирээдүй рүү чиглэх ёстой. Америк л дайсагнах бодлогоосоо хөндийрч сайн сэтгэл гаргавал хоёр талын харилцаа цаашдаа өөрчлөгдөнө гэсэн байна.