80 болон түүнээс дээш настай япон хүмүүсийн тоо анх удаа 10 саяас давжээ. Япончуудын дөрөвний нэгээс илүү нь 65-аас дээш настай болоод байгаа аж. Япон орон ахмад настнууддаа есдүгээр сарын гурав дахь даваа гаригт хүндэтгэл үзүүлдэг бөгөөд тэр нь уржигдар тохиож, түүнд зориулж жил бүр гаргадаг мэдээлэлд ийн дурджээ. 80 болон түүнээс дээш настай хүн Японд 10.2 сая байгаа нь нийт хүн амын 7.9 хувь болж буй юм.
Энэ нь 1950 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.Японд одоо 75 болон түүнээс дээш настай хүн 16.4 сая буюу хүн амынх нь 12.9 хувийг эзэлж буй бол 65-аас дээш настан 33.8 сая байгаа аж. Тэдний олонх (19.2 сая) нь эмэгтэйчүүд, 65-аас дээш настай эрэгтэй хүн 14.6 сая байгаа бөгөөд ийм настай 6.8 сая хүн хөдөлмөр эрхэлж байдаг.100 насныхаа ойг тэмдэглэсэн хүн Японд 60 мянга орчим бий аж. Япон эр хүний дундаж нас 2014 онд анх удаа 80-аас давж 80.21 болсон бол эмэгтэй хүнийх 86.6 гэнэ.