Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мишель Кафандо Францын ЭСЯ-нд толгой хоргодохоор болсон байна. Тэрбээр хэд хоног гэрийн хорионд байгаад саяны даваа гаригт Францын эрх баригчдаас орогнол хүссэн аж.Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийн гварди энэ сарын 16-нд Ерөнхийлөгчийн үүрэг түр орлон гүйцэтгэгч Мишель Кафандо, Ерөнхий сайд Исаак Циду болон хэд хэдэн сайдыг барьцаалсан юм. Түр Засгийн газрын үйлй ажиллагааг зогсоож буйгаа цэргийнхэн маргааш нь мэдэгдсэн. Барьцаалсан хүмүүсээ өнгөрсөн баасан гаригт сулласан.