Улс оронд нь болоод байгаа зөрчилдөөнийг шийдвэрлэх асуудлаар болж буй яриа хэлэлцээнд Сирийн Ерөнхийлөгч Башар Асад оролцож байх ёстой гэж Германы Канцлер Ангела Меркель үзэж байна. Нөхцөл байдлыг авч хэлэлцэхэд Орос, Америк төдийгүй Иран, Саудын Араб ч оролцож байх нь зүйтэй гэж тэрбээр хэлжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд түүнээс өөр байр суурьтай, ирээдүйн Сирид одоогийн удирдагч Башар Асадад нь гишгэх газар байхгүй гэсэн бодолтой байгаа аж.