Японы тахиа үржүүлгийн газрын эзэд өндөгний шар уургийг цагаан өнгөтэй болгох туршилт хийж байгаа аж. Ингэхийн тулд тахиануудын хоол тэжээлд нь гадаадаас оруулж ирсэн цагаан будаа хэрэглэх гэнэ. Дотоодынх нь тариаланчдын бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлж буй импортын будааг малын тэжээл болгох нэгдсэн бодлогоор тэд нэгдэж байгаа нь энэ аж.