Нүүрний хэлбэрийг зуйван буюу зөв хэлбэртэй болгож харагдуулахад нүүр будалт чухал. Гэхдээ бас хоол хүнсээр дамжуулан нүүрний хэлбэрийг бага боловч засах боломжтой гэж Финландын хүнс судлаач Фрида Харжу үздэг. Түүний зөвлөснөөр өдөр бүр С, А, Е аминдэмээр баялаг хүнс хэрэглэснээр арьс унжихгүй залуу сайхан төрхөө удаан хадгалахаас гадна нүүрний хэлбэр зөв байх үндэс гэнэ.