Америкийн Миннесота мужид амьдардаг есөн настай Итан Флинт дөрвөн жилийн хугацаанд цуглуулсан 1290 ам.доллараараа цагдаагийн нохойд сум үл нэвтрэх хантааз авч өгчээ. Тэрбээр “Зарим нохой хамгаалалтын хувцастай байдаг. Заримд нь байдаггүй нь. Энэ бол шударга бус явдал” хэмээжээ. Амьтанд хайртай Итан хүү үүнээс өмнө ч муж улсынхаа амьтны хүрээлэнгүүдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлж байжээ. Түүнд ямарваа баяраар элдэв амттан, тоглоомын оронд мөнгө өгвөл баярладаг гэнэ. Учир нь тэрбээр энэ мэтээр мөнгөө цуглуулаад, амьтны эрхийг хамгаалахад зориулдаг ажээ.