Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа бидэнд гар утас, таблет, компьютер гэдэг амьдралын нэг хэсэг болсон гэхэд хилсдэхгүй. Сонирхолтой нь амьдралын хэв маягийн эл өөрчлөлт “Apple”-ийг үндэслэгч Стив Жобсыг тойрсон гэнэ.
Тэрбээр сэтгүүлчийн “Хүүхдүүд тань iPad хэрэглэх дуртай юу” гэсэн асуултад “Тэд хэрэглэж үзээгүй. Бид гэртээ цагийн нарийн хуваарьтайгаар харилцаа холбооны төхөөрөмж ашигладаг дүрэмтэй юм л даа” хэмээн хариулж байжээ.
Орчин цагийн эцэг эхчүүдийн өмнө тулгараад буй нэг том бэрхшээл бол хүүхдүүдийнхээ гар утас, компьютерийн хэрэглээг багасгах. Харин харилцаа холбоо, мэдээллийн төхөөрөмжийг өдөр тутмын хэрэглээ болгон өөрчилсөн хүмүүсийн нэг нь эл асуудлаа цагийн хуваарь гаргах байдлаар зохицуулсан байжээ.