Сүүлийн хэдэн долоо хоногийн турш амьтан судлаачид энэ л асуултанд хариулах гэж хоорондоо нэлээн ширүүн маргаан өрнүүллээ. Уралдаанд “сойсон” амьтдаа тэргүүн байрт шалгаруулахаар твиттертээ хиншүү ханхалтал жиргэжээ.
Өнгөрсөн сард дэлхийн хамгийн эгдүүтэй, бусдаас онцгойрон тасрах онцгой хөөрхөн амьтныг тодруулахаар тэд нэлээн завгүй өнжсөн байна.Тэмцээнд өрсөлдүүлэхээр сүүн тэжээлтэн, хэвлээр явагчаас авахуулаад энэ дэлхийд оршин байдгийг эрдэмтдээс өөр хэн ч үл мэдэх бичил биетэн, микро организмыг ч оруулжээ.
Тэдний дунд нүдэнд үл үзэгдэх нян ч тэдний нэг болохоор “таваргаж” явж.Ингээд “хөөрхөнчүүдийн” тэмцээнд шалгарч алдрын титэм зүүсэн амьтдаас толилуулъя.









