Дэлхий дахин байгалийн гамшгийн аюул хөнөөлийн талаар аль болох ихийг мэдээсэй гэсэндээ Цунамийн олон улсын өдөртэй болох саналыг НҮБ-д тавив. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тогтвортой хөгжлийн асуудлаар НҮБ-ын дээд хэмжээний уулзалт дээр ням гаригт үг хэлэхдээ ийн мэдэгджээ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, ялгаруулж буй хүлэмжийн хийгээ багасгахыг дэмжиж буй орнуудтай Япон улс хамтарч ажиллахад бэлэн бөгөөд үүний тулд үр өгөөжтэй, бүх улсын хувьд хүлээж авахуйц олон улсын механизм бий болгох шаардлагатай гэж Шинзо Абэ онцлов.