Мальдив улсын Ерөнхийлөгч Абдулла Ямины хурдны хөлөг онгоцны бүхээгт дэлбэрэлт болсон ч хор хохирол учраагүй гэнэ. Уг явдал арлын энэ улсын нийслэлийн хэсэг нь оршдог Мале арал руу Ерөнхийлөгчийн хөлөг онгоц дөхөж явах үед тохиолдсон байна. Ямин Саудын Арабт очиж мөргөл үйлдээд буцаж ирж байсан аж. Тэрбээр 2013 онд Мальдив улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогджээ. 2008 он хүртэл тус арлыг түүний өргөмөл ах Молун Абдул Гаюм 30 жил захирчээ.