Украины Ерөнхийлөгч Петр Порошенког дээд хэмжээний уулзалт дээр илт улс төржсөн, дайрч давшилсан, хэлэлцэж буй асуудалд үл хамаарах агуулгатай үг хэлэхээр нь Оросын төлөөлөгч нар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы танхимыг орхин гарчээ. Гэтэл Оросын нэг дипломатч суугаад хоцорсон бөгөөд үүний учрыг “Оросын тал сөргөлдөгчийнхөө үгийг сонсдог, огт анхааралгүй орхидоггүй зуршилтай” хэмээн тайлбарласан байна.