НҮБ-д АНУ цэрэг, цагдаагийн алба хаагч нийлсэн 40 мянга гаруй хүн өгч, энхийг сахиулах хүчнийх нь эгнээг зузаатгахад бэлэн байна гэж тус улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Саманта Пауэр мэдэгджээ. Америкчуудын зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтад оролцсон улсуудаас “цэнхэр дуулгатны” эгнээнд хүн элсүүлэхээр АНУ шийдсэн аж.НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энхийг сахиулагчдыг бэлтгэх, ийм үйл ажиллагаа явуулахад нь НҮБ-д туслах санал бас тавьжээ. Түүний хэлснээс үзвэл гар хийцийн тэсрэх бодисоос биеэ хамгаалах сургалт явуулахад нь НАТО туслах юм байна.Столтенберг зургаан өдрийн айлчлалаар АНУ-д ирээд байгаа аж. Тэрбээр НҮБ-д болсон олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлсэн юм.