Олон улсын зуучлагч “зургаа” (Орос, АНУ, Англи, Хятад, Франц, Герман) Ираны цөмийн зэвсгийн асуудлыг нэг тийш болгочихоод Сирийнх гэх мэт өөр зөрчилт явдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж болох юм биш үү хэмээн Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини хэлсэн байна. Өөр хямралуудыг зохицуулахад “Зургаа”-г ашиглах боломжийг ойрын өдрүүдэд судална гэж тэрбээр хэлжээ.Иран болон “зургаа” цөмийн хөтөлбөрийн асуудлаар долдугаар сарын дундуур тохиролцоонд хүрсэн юм. Ингээд Ираны уран баяжуулах хэмжээг хязгаарлаж өгсөн. Хариуд нь Иранд тавьсан хоригоо аажмаар цуцалж буй.