Кубийн Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Рауль Кастро НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хэлсэн үгэндээ, НАТО-г өргөжүүлэх төлөвлөгөө, Оросын эсрэг Өрнөдийн тавьсан хоригийг шүүмжилжээ. Хоригийг тэрбээр шударга бус гэж үздэг юм байна.Америк, Кубийн харилцаа хэвэндээ орж буй талаар тэрбээр хэлэхдээ, Америкийн тавьсан худалдааны хоригийг цуцалж, Гуантанамо дахь шоронг хаасны дараа л ийм боломж бий болох болов уу гэжээ.Ерөнхий Ассамблей жил бүр баталдаг бүслэлт хаалтыг зогсоох тухай тогтоолыг дэмжсэн НҮБ-ын гишүүн орнуудад Кубийн удирдагч талархлаа илэрхийлсэн байна.Тэрбээр Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардаж, асуудлаа шийдвэрлэх чадвар Сирийн ард түмэнд бий гэжээ. Рауль Кастро үг хэлэхийнхээ өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан бөгөөд “Фидельд мэнд уламжлаарай, түүний бие сайн биз дээ” гэж Путин хэлсэн аж.